Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 200 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 14 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 14 , гэрийн ажиглалтад 10 хүн тусгаарлагдаж байгаа бол 272 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусёан байна.