ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 421 хүнд шинжилгээ хийхэд коронаьирус илрээгүй. Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 14 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 16 , гэрийн ажиглалтад 25 хүн тусгаарлагдаж байгаа бол 255 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.