Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдварын тархалттай тэмцэхэд үзүүлэх 3-р ээлжийн тусламжийг өнөөдөр хүлээлгэн өгөв.
Энэ удаагийн тусламжаар 100,000 ширхэг нарийн шүүлтүүртэй N95 амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Өмнө нь коронавируст халдвартай тэмцэхэд БНХАУ-аас манай улсын Засгийн газарт лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, амны хаалт зэрэг тусламжийг мөн хүлээлгэн өгсөн билээ