Алексей Навальныйтай холбоотой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан “Умардын урсгал-2” төслийг эсэргүүцэгчид Германы канцлер Ангела Меркелд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх болов. Энэ дүгнэлтийг "New York Times" сонины Пүрэв гарагын /220.09.03/ дугаарт нийтэлжээ. Тус сонинд бичсэнчлэн Меркель "улс төр, бизнесийг салгах хэрэгтэй” гэдэг байр сууринаас "Умардын урсгал-2" төслийг заавал дуусгах ёстой гэж мэдэгджээ. А.Навальныйг “Новичок” бүлэглэлийн бодисоор хордуулсан гэсэн ХБНГ-ын засгийн газрын мэдэгдсэн энэ үед тус улсын канцлерт "маш хүчтэй шахалт" үзүүлэх болж Меркелийн намын гишүүд хүртэл түүнийг хариу арга хэмжээ авч “Умардын урсгал-2” төслийг цуцлахыг шаардах болсныг тус сонинд онцолжээ. Германы гадаад бодлогын нийгэмлэгийн захирал Даниэл Шварцер мэдэгдэхдээ, “Умардын урсгал-2” төслийг зогсоох тухай АНУ-ын шаардлагад А.Меркель бууж өгөөгүй. Гэсэн ч А.Навальныйтай холбоотой нөхцөл байдал А.Меркелийн хувьд Вашингтоны байр суурийг хүлээн зөвшөөрөх бас нэгэн шалтгаан болов. Тийнхүү “Умардын урсгал-2”-ыг тойрсон маргаан дахин тэргүүн эгнээд орлоо” гэсэн байна. Мөн нийтлэлд өмнө нь Оросын Холбооны Улсад Британийн дипломатчаар ажиллаж байсан одоо Европын шинэчлэл судалгааны төвийн гадаад бодлогын газрын захирал Ян Бондын хэлснийг иш татсан байна. Тэрээр Меркелийг “Навальныйд тохиолдсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Химийн зэвсгийг хориглох байгууллагад (OPCW) хандана” гэсэн байна. Түүний үзэж байгаагаар дараа нь Германы канцлер энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Европын холбоо эсвэл НАТО-д тавьж магадгүй аж. Үүний үр дүнд тодорхой чиглэсэн хориг арга хэмжээ авч болох бөгөөд ЕХ Оросын дипломат ажилтнуудыг хөөх шийдвэр гаргаж эсвэл Навальныйд тохиолдсон хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг эрэн сурвалжилж магадгүй ажээ.