ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 537 хүнд шинжилгээ хийхэд 533 хүний хариу сөрөг гарсан. Харин дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд 83, 84, 63, 57 настай дөрвөн эмэгтэй байгаа.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 16 , гэрийн ажиглалтад 25 хүн тусгаарлагдаж байгаа бол 255 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.