Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон өөрөө болон эхнэр хүүхэд нь коронавирусийн халдвар авсан талаараа “Instagram” хуудсаараа дамжуулан өчигдөр /2020.09.02/мэдэгджээ. “Манай гэр бүлийн хамгийн хүнд сорил болсон цаг үе байлаа. Халдварыг зөвхөн би л авсан байгаасай гэж залбирч байсан ч тийм биш байлаа” гэж Холливудын од “Instagram” хаягтаа байршуулсан дүрс бичлэгийнхээ үеэр хэлсэн байна. хэд хоногийн өмнө Гэр бүлийн найзууд нь зочилсны дараа Жонсоны гэр бүл коронавирусийн халдвар авсан бөгөөд тэд үүнийгээ гурван долоо хоногийн өмнө мэджээ. Жүжигчин эр бүгдэд эрүүл энхийг хүсээд мөн цар тахлыг улс төржүүлэхгүй байхыг уриалсан байна. Өдгөө 48 настай Д.Жонсон дуучин Лорен Хашиантай өнгөрсөн онд гэрлэсэн бөгөөд тэд Жасмин, Тиана хэмээх бага насны хоёр охинтой аж.