Америкийн мэдээлэл технологийн компаниуд Харилцаа холбоо хариуцсан холбооны комисст хандан Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гаргасан олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах тухай өргөх бичгийн хүлээж авахгүй байхыг шаарджээ. Reuters агентлагийн мэдээлснээр Facebook, Аmazon, Twitter, Google компаниуд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан нийгмийн сүлжээний үйл ажиллагааг хянах, хязгаарлах тухай шаардлага нь хуулийн үүднээс ямар ч үндэслэлгүй, хувийн үзэл бодол дээр тулгуурласан тул төөрөгдөлд оруулж болзошгүйг онцолсон байна. Нийгмийг сүлжээг хянах шинэ дүрэм нь тэднийг “луйвар, залилан мэхлэх янз бүрийн схем зэрэг зүйлстэй тэмцэх эрх зүйн боломжгүй болгоно” гэж Reuters тэмдэглэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Доналд Трамп тус улс дахь нийгмийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах захирамжид гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгчийн үгээр тус захирамж гарахаас өмнө нийгмийн сүлжээнүүд "хүссэн бүхнээ хийж байжээ". Өмнө нь Трамп "консерватив үзэлтнүүдийн дуу хоолойг боогдуулах юм бол” олон нийтийн сүлжээг илүү хатуу зохицуулалт хүлээх болно хэмээн мэдэгдсэн байдаг. Twitter түүний бичсэн нэгэн мессежэд баталгаатай бус тул нягтлахыг анхааруулсан тэмдэглэл тавьсны дараа mэрээр уг мэдэгдлээ хийсэн аж.