Холливудын од Брэдли Купер COVID-19 тахлын үеэр гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалж байсан тухайгаа “Interview” сонинд ярьжээ. “Би охин ээж хоёртойгоо хамт байсан бөгөөд бид гэрээсээ хаашаа ч гараагүй. Ээж маань 80 дөхөж яваа, эрүүл мэнд нь тийм ч сайн биш тул би гэртээ хэнийг ч оруулаагүй, өөрөө ч хаашаа я явсангүй. Ээж өвдвөд тэгээд дууслаа гэсэн үг” гэж жүжигчин эр ярьсан байна. Купер ээжтэйгээ маш ойр дотно харилцаатай аж. Тэрээр 2011 онд аавыгаа уушгины хорт хавдраар нас барахын өмнөхөн эцэг эхтэйгээ эргээд хамт амьдарч эхэлжээ. Тэрбээр Оросын алдарт загвар өмсөгч Ирина Шейктэй гэрлээд дөрвөн жил амьдарсныхаа дараа салсан юм. "Миний гэр бүл миний хувьд маш их ач холбогдолтой. Аавын маань үхэл бидний хувьд маш том эмгэнэлт явдал байсан бөгөөд бид одоо болтол сэхэж амжаагүй байна. Одоо ээж маань зочдын өрөөнд биш харин хажуу өрөөнд амьдардаг. Би түүнтэй хамт цагийг өнгөрөөх дуртай. Тэрээр маш дажгүй шүү. Гадуур зугаалах дуртай, бас хошин шогийн торгон мэдрэмжтэй" гэж Холливудын од 2013 онд “Los-AngelesTimes” сонинд ярьсан байдаг. Брэдли Купер маш олон арга хэмжээнд ээжийгээ дагуулж явдаг аж. 2019 онд Оскарын шагнал гардуулах ёслолд ч хамт оролцсон юм.