Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобусуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан эсэхэд шалгалт хийж дуусжээ.
Шалгалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51 сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3% нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авсан байна.