ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 318 хүнд шинжилгээ хийхэд 315 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван иргэнээс коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эрэгтэй, 21 настай, эрэгтэй, 58 настай эмэгтэй юм.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 304 боллоо. Үүнээс 295 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 9 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 29 , гэрийн ажиглалтад 40 хүн тусгаарлагдаж байгаа бол 226 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв