Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцрох болсонтой холбогдуулан тус улсын эрх баригч нам дараагийн удирдагчаа сонгох чуулганыг есдүгээр сарын 14-нд товложээ. Намын шинэ дарга Ерөнхий сайдын албыг хаших аж. Либерал Ардчилсан Намын шинэ удирдагчаар сонгогдох магадлалтай дөрвөн хүний нэр яригдаж байгаагийн дотор тус улсын Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү, мөн яамны одоогийн сайд Зоно Таро, Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн сайд асан Кишида Фумио нар багтжээ. Эдгээрээс Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ нам дотрох фракцуудын дэмжлэгийг хамгийн их авах магадлалтай нэгэн гэж ажиглагчид дүгнэсэн байна. Абэ Шинзо дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн юм.