Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорио цээрийн дэглэмийн дараа улс орнуудыг хилээ дахин нээхийг дэмжиж байгаа ч “сүйрэлийг авчрахгүйн” тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь туйлын чухалыг онцолжээ. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус мэдэгдэв. "ДЭМБ нь эдийн засаг, улс нийгмийг нээлттэй болгох гэсэн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байна. Хүүхдүүд сургуульдаа, хүмүүс ажилдаа эргэж орохыг бид хүсэж байна. Гэхдээ бид үүнийг аюулгүй хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна ... Улс орон хэдий чинээ вирусийг хянана төдий чинээ нээгдэнэ. Хяналтгүй нээлт нь сүйрэл юм шүү" гэж тэрээр хэллээ. Түүний үгээр бол улс орон хэвийн амьдралд орохоосоо өмнө дор хаяж дөрвөн үндсэн алхам хийх ёстой аж. Юуны түрүүнд вирусийг олноор цугларсан хүмүүсийн дунд тараахгүй байх. Ийм халдвар олон нийтийн арга хэмжээ, түүний дотор шөнийн клуб, цэнгэлдэх хүрээлэн, шашны томоохон цуглаан дээр гол төлөв гардаг. Хоёрдугаарт, нас баралтыг бууруулахын тулд вируст хамгийн эмзэг бүлгийг хамгаалах нь чухал. Гуравдугаарт, хүн бүр амны хаалт зүүж, зайгаа барьж, гараа угааж нийгмийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах ёстой. Дөрөвдүгээрт, эрх баригчид халдварыг илрүүлэх, тусгаарлах, шинжлэх, өвчлөгчдийг эмчлэх мөн хавьтлыг мөшгөх арга хэмжээ авах ёстой аж.