Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд танхимын болон танхимын бус хэлбэрээр 1 сая гаруй хүүхэд, залуус суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 83.2 мянган хүүхэд элсэн орж, анх удаа эрдмийн өргөөний алтан босгыг алхаж байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Сургуулийн өмнөх боловсрол:
2019-2020 оны хичээлийн жилд 1,439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд
- 2 настай 49,251
- 3-5 настай 205,045 хүүхэд хамрагсан байна.
Цэцэрлэгийн үндсэн нэг багшид ногдох хүүхдийн тоо 2018 онд 30.6 байсан бол 2019 онд 32.6 болжээ.
Ерөнхий боловсрол:
2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 820 сургууль үйл ажиллагаа явуулсны 662 нь төрийн өмчийн, 158 нь төрийн бус эзэмшилтэй.
Өнгөрсөн жил ЕБС-д 640,449 сурагч хамрагдсан бөгөөд тэдний 319,912 эмэгтэй, 320,537 нь эрэгтэй.
Эх сурвалж: ҮСХ