Эрүүл мэндийн яамнаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд авч хэрэгжүүлж байгаа зөвлөмжийн талаар мэдээллээ. Тухайлбал, анги дүүргэлтийг багасгах, амны хаалт зүүлгэх, гар угаах орчин бүрдүүлэх зэрэг эрүүл ахуйн арга хэмжээ авахаас гадна хүүхдийг зөв ханиаж, найтаахад сургах, алсын зайнаас мэндэлж сургах, нийтийн тээврийн хэрэгслээр сургуульдаа очихгүй байх гэсэн зөвлөмжүүдийг өгч хэрэгжүүлж эхэлж байгаа аж.
Мөн "Ковид-19" халдвартай холбоотойгоор хүүхдэд сэтгэл зүйн ачаалал, дарамт өгөхгүйгээр энэ хичээлийн жилийг дуусгах арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг анхааруулжээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас эцэг эх, асран хамгаалагчдад өгсөн дараах зөвлөмжийг хүргэж байна.