АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орегон мужийн Портлендэд болж байгаа эмх замбараагүй байдлын талаар “Ардчилсан намынхны удирдаж байгаа гэмт хэргийн гаралат өндөр хотуудад болж буй хүчирхийллийг зөвхөн хүч хэрэглэх замаар зогсоох боломжтой” гэж Твиттер хуудсаараа мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд гэж Твиттер хуудсаараа өчигдөр мэдэгджээ. Тэрээр Портленд хотын дарга Тед Уилерыг “галзуу солиотой, хот нь сүйрч байхад юу ч хийдэггүй зүүний радикал ардчилагч” хэмээн шүүмжилсэн байна. “Портленд хотын оршин суугчид бол манай агуу их улсын бусад хот, газруудын нэгэн адил хууль, хэв журмыг хүсэж байгаа. Харин Портлендийг удирдаж буй дүлий годил шиг зүүний радикал-ардчилагч хотын дарга нар үүнийг хийж чадахгүй байна” гэж Трамп бичжээ. Ерөнхийлөгч өмнө нь Портленд хотод Үндэсний гвардийн цэргүүдийг оруулахыг тус хотын даргад уриалсан ч хотын эрх баригчид энэ саналаас татгалзсан байна. Портлендэд болж буй эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал гурван сарын турш үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийнхан болж буй үйл явдлыг үе үе үймээн самуун гэж мэдэгдэж, баривчилгаа явуулж байгаа аж. Миннеаполис хотод Жорж Флойд гэдэг африк гаралтай Америк эр цагдаа нарын гарт амиа алдсаны дараа тус улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж Портленд болон бусад хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.