Өчигдөр буюу Ням гарагт /2020.08.30/ Монтенегро буюу Черногор улсад парламентын (Скупщина) сонгууль болж өнгөрөв. Саналын хуудасны 52% -ийг боловсруулсны дараа эх баригч эрх баригч зүүн төвийн Ардчилсан Социалист Нам (DPS) болон сөрөг хүчний"Монтенегрогийн Ирээдүйн төлөө" эвсэл ижил тооны саналтай байгаа тухай Сонгуулийн Хяналтын Төвийн (CеMI) төлөөлөгч тусгай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. "Санал хуудасны 52% -ийг боловсруулсны дараа Монтенегрогийн Социалистуудын Ардчилсан Нам (DPS) 34.4%, сөрөг хүчний" Монтенегрогийн ирээдүйн төлөө "эвсэл 33.4%, сөрөг хүчний" Энх тайван -бидний үндэстэн "эвсэл 12.5% -ийг эзэлж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Сонгуулийн ирц 75.9 хувьтай байгаа талаар Европын талыг баримтлагч Ардчилсан шилжилтийн төв (CDT) мэдэгджээ. "Монтенегрогийн парламентын сонгуульд 409,880 иргэн буюу нийт сонгогчдын 75,9% нь сонгуулийн эрхээ ашиглалаа. Өмнөх 2016 оны парламентын сонгуулийн ирц 73,4%, 2012 онд 70,6%- байсан" гэж мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн сонгуулийн. Эл сонгууль тус улсад олон намын тогтолцоог баталснаас хойших арван нэгэн дэх нь бөгөөд ирцийн хувьд дээд амжилтыг үзүүлээд байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар эл үзүүлэлт эдийн засаг, цар тахлын хүнд нөхцөл байдлаас гадна Үнэн алдартны сүм хийдийн эд хөрөнгийг хураах тухай шашны эрх чөлөөний тухай хууль хүн амын дургүйцлийг ихээхэн хүргэсэнтэй холбоотой аж. Хэрэв сөрөг хүчин нэгдэж чадвал саналын 46 орчим хувийг авч Ерөнхийлөгч Мило Джукановичийн Социалистуудын Ардчилсан Намын 30 жилийн монополь засаглалыг зогсоох боломжтой болж байгаа аж. Ерөнхийлөгч Мило Жуканович "Монтенегрогийн төлөө тууштай! DPS - Мило Жуканович" гэсэн эрх баригч Ардчилсан намын эвсэл ялагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ. "Сонгуулийн дүнгээр бид парламентад 40 суудал авчээ. Үүнээс үзэхэд бид улс орныхоо хамгийн хүчирхэг улс төрийн хүчин хэвээр байна. Эцсийн дүнгийн талаар ярихад эрт байна. Шийдвэрлэх 41 дэх мандатыг хэн авах вэ гэдэг асуудал байна. Бид ардчилсан европ нийгмийг байгуулсан. Тиймээс эцсийн дүн гаргасны дараа ялагчийг тодруулна"гэж төрийн тэргүүн даваа гарагт шилжих шөнө хэлсэн байна.