ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 678 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 301 тохиолдол батлагдсан. Үүнээс 295 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 6 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 29 , гэрийн ажиглалтад 40 хүн тусгаарлагдаж байгаа бол 226 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.