ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 553 хүнд шинжилгээ хийхэд 552 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ.
Мөн өнөөдөр сайн мэдээтэй ХӨСҮТ-ээс хоёр иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 301 тохиолдол батлагдсан. Үүнээс 291 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа 10 хүний 9-ынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 33 , гэрийн ажиглалтад 35 хүн тусгаарлагдаж байгаа бол 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.