Хүний ахуйн үйл ажиллагаа байгальд жилээс жилд улам ихээр нөлөөлсөөр байна. Нэг талаас шинжлэх ухааны дэвшил нь асар их боломжийг олгодог ч нөгөө талаас тэд хүрээлэн буй орчныг сүйтгэх хүчин болдог. Хүн бол байгалийн нэг хэсэг болохоор түүнд сөрөг нөлөө үзүүлснээр дэлхий дээрх бүх амьд биетэй адил хүн өөрөө зовж шаналдаг аж. Үйлдвэрийн яндангууд, тээврийн хэрэгслийн асар ихээр ялгаруулдаг угаарын хий агаарыг хамгийн их бохирдуулдаг. Хэдий хүмүүс үүнийг мэдэх ч хувийн тээврийн хэрэгслээс татгалзахад бэлэн бус байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд олон хотод агаарын бохирдлыг ихээр нэмэгдүүлдэг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд байна. Хүн төрөлхтөн өдөр бүр олон тонн хог хаягдал гаргадаг бөгөөд хот болгон түүнийг үр дүнтэй боловсруулдаггүй. Маш олон хотод уул овоо шиг хог хаягдалтай таарч болно. Тэдгээр хогийг ихэнхдээ зүгээр л шатдаг. Үйлдвэрийн болон ахуйн бохирыг гол, мөрөн руу хаяж байна. Энэ бүхэн нь хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хамгийн чухал байгалийн баялаг болох хөрс, ус, агаар бохирдоход хүргэдэг. Байгаль орчныг бохирдуулж буй хор бодисууд нь олон хотын оршин суугчдад сөргөөр нөлөөлж хүн амын дунд архаг өвчин дэлгэрч, дундаж наслалт буурсаар байна. Бид та бүхэнд Numbeo үйлчилгээний 2020 онд гаргасан дэлхийн хамгийн бохирдолтой 12 хотыг толилуулж байна.
хот |
бохирдолын индэкс |
1. Тетово, Умард Македони |
97.33 |
2. Кабул, Афганистан |
96,61 |
3. Фаридабад, Энэтхэг |
95,7 |
4. Катманду, Непал |
95,65 |
5. Аккра, Гана |
95,54 |
6. Газиабад, Энэтхэг |
94,51 |
7. Улаанбаатар, Монгол |
94,34 |