Давост 2021 оны нэгдүгээр сард товлогдсон Дэлхийн эдийн засгийн форумыг/ДЭЗФ/ тус оныхоо зуны эхээр хийхээр хойшлуулсан тухай тус байгууллагын Лхагва гарагт /2020.08.26/ гаргасан мэдэгдэлд дурджээ. “Давост болох Дэлхийн эдийн засгийн форумын жил бүрийн хуралдааныг 2021 оны нэгдүгээр сараас зуны эхээр хүртэл хойшлуулах шийдвэрийг өнөөдөр үдээс хойш гаргалаа” гэж ДЭЗФ-ын гүйцэтгэх захирал Эдриан Монк мэдэгджээ. Түүний хэлснээр бол дээрх шийдвэрийг гаргахад хялбаргүй байсан ч хуралдааныг 2021 оны нэгдүгээр сард аюулгүй орчинд зохион байгуулах боломжгүй гэж шинжээчид үзжээ. ДЭЗФ-ын жил бүрийн хуралдааны шинэ товыг жич зарлах аж.