Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Мягмар гарагийн орой гартаа гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. “Ноён Ерөнхийлөгч гартаа гэмтэл авсны улмаас Праг хотын Цэргийн төв эмнэлэгт өнөө шөнө хүргэгдэв. Ноён Ерөнхийлөгч гартаа мэс засал хийлгэх болсон. Түүний амь насанд ямар нэгэн аюул учраагүй. Ноён Ерөнхийлөгч гэр бүл, ажилтнуудтайгаа холбоотой байна" гэж төлөөлөгч Твиттер хуудсандаа бичсэн байна. Милош Земан нь өдгөө 75 настай бөгөөд удаан хугацааны турш хөлний асуудалтай явж байгаа аж. Одоогийн гэмтэл нь унасны улмаас үүссэн байж магадгүй юм