Өнөөдөр өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд тарваган тахалын сэжигтэй тохиолдлоор ээж, хоёр хүүхдийн хамт гурван хүн хэвтсэн байна. Эдгээр хүмүүс энэ сарын 17,18-ны өдөр тарваганы мах идсэн өгүүлэмжтэй. Ээжийн шинжилгээг түргэвчилсэн оношлуураар хийхэд тарваган тахал өвчний нян илэрсэн гэх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.