Индонезод нас барсан 12 настай охин оршуулгынхаа үеэр эргээд сэргэжээ. Энэ талаар Daily Star сайт Даваа гарагт /2020.08.24/ мэдээлэв. Өсвөр насны охин чихрийн шижин өвчин нь хүндэрсэн тул эмнэлэгт хүргэгджээ. Тэр өдрийн орой нь эмч нар охиныг нас барсан гэж оношлон гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. Үүний дараа талийгаач охины хамаатан садан нь оршуулах ажилд бэлдэж эхэлжээ. Гэрчүүдийн ярьснаар цогцсыг мусульман шашны ёсоор угааж байтал охин нүдээ нээжээ. Түүний биеийн хэм дээшилж зүрх нь цохилж эхэлсэн байна. Дуудлагаар тэр даруй ирсэн түргэн тусламжийн эмч нар хэдий хүчин чармайлт гаргасан ч охин “эргэн амилснаас" нэг цагийн дараа нас баржээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар үг явдал “Лазарийн хам шинжээс” үүдэлтэй болох аж. Зүрхний хурц дутагдлаас болж нас барсан хүмүүсийн цусны эргэлт аяндаа сэргэж, амьсгал зүрхний цохилтыг эргээд ажиллуулдаг гэнэ.