Таиландын Засан хүмүүжүүлэх байгууллагуудын яам тус улсын 72 шоронг аялал жуулчлалын газар болгохоор шийдсэн тухай Таиландын Хууль зүйн сайд Сомсак Тессутин мэдэгдсэнийг Bangkok Post мэдээлэв. Тэдгээр шоронгуудад тогооч нар амтат хоолоороо уралдаж, бармэнууд өөрийн нэрийн өвөрмөц ундаагаараа зочдыг дайлж, хоригдлуудын хийсэн эд зүйлсийг худалдах дэлгүүр нээгдэх юм байна. Хууль зүйн сайдын үгээр бол тэдгээр тогооч, бармэнууд нь тус шоронгийн хоригдлууд байх бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийг эргээд жирийн амьдралд ороход нь бэлтгэл болох гэнэ. Одоогоор эл шийдвэрийг таван шорон туршиж байгаа аж. 2021 он гэхэд Тайланд улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 143 засан хүмүүжүүлэх байгууллагын 72 нь жуулчдыг хүлээж аван юм байна.