2020 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга Бразилын тамирчин Рональдино Рональдино Парагвай улсад зургаан сар баривчлагдсаныхаа дараа суллагджээ. Энэ тухай France Presse агентлаг мэдээлэв. Рональдино өөрийн дүүгийн хамт Парагвай улс руу хуурамч паспортаар нэвтрэх гэж байгаад өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд саатуулагдсан байна. Нэг сарын дараа Парагвай улсын шүүх түүнийг дүүгийнх нь хамт 1,6 сая долларын барьцаа төлүүлэн гэрийн хорионд шилжүүлжээ. Түүнээс хойш экс хөлбөмбөгчин дүүгийнхээ хамт Парагвайн нийслэл Асунсьон хотын төвд байдаг зочид буудалд амьдарч байжээ. Энэ сарын 7-нд Парагвай улсын Ерөнхий прокурорын газар Рональдиногийн эсрэг өдүүлсэн хэргийн шүүхийн явцыг эцэслэхийг шаардсан байна. Даваа гарагт /2020.08.24/ болсон хурлаар Рональдино 90 мянган доллар, түүний дүү 110 мянган долларын торгуулийг тус тус төлөх шийдвэр гарчээ. хохирлыг төлөхийг шаардаж, Бразил дахь оршин суугаа хаягаа зааж өгсөн бөгөөд гурван сар тутамд өөрийн орны шүүхийн байгууллагад тэмдэглэж байсан. Түүнээс гадна ах дүү хоёр нэг жилийн турш гурван сар тутам Бразилын хуулийн байгууллагад очиж бүртгүүлж байх ёстой болжээ