• АНУ-ын Эрүүл мэндийн яамны Хүнс, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих газар коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг сэлбэх аргыг яаралтай хэрэглэхийг зөвшөөрчээ.
• ОХУ-д 34.6 сая гаруй хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 217 мянга нь эмнэлгийн хяналтад буй тухай Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас нь мэдээллээ.
• БНСУ-ын нийслэл Сөүл, тус хотын ойр орчмын бүсэд халдвар тархалтыг хязгаарлахын тулд өчигдрөөс амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ. Үүний дагуу бүх оршин суугч гадуур явж байхдаа төдийгүй барилга, байгууламж дотор амны хаалт зүүх шаардлага тавьж байна. Сөүлийн шөнийн цэнгээний газруудад өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс халдварын тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбогдуулан автобус, такси, метронд амны хаалт зүүхийг үүрэг болгосон билээ. БНСУ-д халдварын анхны тохиолдол илэрсэн нэгдүгээр сарын 20-ноос наймдугаар сарын 14 хүртэл Сөүлд 1800 гаруй хүн өвчилсөн. Гэтэл наймдугаар сарын 15-22-нд 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
• Япон болон Лаос цар тахлын улмаас тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулахаар тохиролцжээ. Ингэснээр урт хугацаагаар оршин суугчдыг ирэх сараас хоёр орны хооронд зорчихыг зөвшөөрөх аж. Мөн бизнес эрхлэгчид зэрэг богино хугацаагаар зорчих иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх үйл явцыг түргэвчлэхээр тохиролцсон байна.