Хятадын “ByteDance” компани “TikTok” хавсралтыг АНУ-д хэрэглэхийг хориглосных нь төлөө Доналд Трампын засаг захиргааг шүүхэд өгөхөөр болсноо мэдэгджээ. “Бид өнгөрсөн жилийн турш АНУ-ын Засгийн газартай холбоо тогтоохын тулд шаргуу хичээж, тус засаг захиргаанаас гаргасан гомдлуудтай холбоотой шийдвэрүүдийг гаргасан. Гэвч АНУ баримт нотолгоонуудыг үл тоомсорлож, хуулийн чухал процедурыг сахихгүй байгаагаас гадна хувийн бизнесүүдийн хоорондын хэлэлцээрт оролцохыг завдсан” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Тиймээс хууль дүрэм зөрчигдөөгүй гэдгийг баталж, компани болон хэрэглэгчдэдээ шударга хандах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэхүү шийдвэрийг албан ёсоор гаргаж байна “ByteDance” мэдэгдсэн байна. 8-р сарын эхээр Доналд Трамп “TikTok” хавсралтыг Америкийн компанид зарахгүй бол тус сүлжээг АНУ-д үйл ажиллагаагаа явуулахыг хориглох тогтоолд гарын үсэг зурсан юм. Тэрээр TikTok-ийн Америк дахь хөрөнгийг зарах 90 хоногийн хугацаа “ByteDance” компанид өгсөн аж.