Сирийн Дамаск мужийн Думейр болон Адра хотын хоорондох хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас тус улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болсон тухай Сирийн эрдэс баялгийн сайд Али Ганимагийн мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр дэлбэрэлт халдлагын улмаас болсон байж болзошгүй аж. Сирийн “Al Ekhbariya” телевизээр мэдээлснээр гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогсжээ. Мэргэжилтнүүд цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд амин чухал байгууламжуудыг эрчим хүчээр хангаж, зарим мужийн цахилгаан хангамжийг аажмаар сэргээж эхэлжээ. Түүнчлэн гал сөнөөгчдийн баг дэлбэрэлтийн улмаас гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.