Үл мэдэгдэх этгээд долоо хоногийн турш Нью-Йорк дахь Оросын Ерөнхий консулын газар болон дипломат ажилчдын машинууд руу чулуу шидэж, мөн тэднийг ална гэж заналхийлжээ. Энэ тухай тус дипломат төлөөлөгчийн газар РИА Новости агентлагт мэдэгджээ. Консулын ажилтнуудын ярьснаар цагдаа нар эхний өдөр уг хүнийг саатуулсан боловч удалгүй сулласан байна. Үүний дараа нөгөө хүн буцаж ирээд үйлдлээ үргэлжлүүлжээ. Тэрбээр дипломат ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн тэр дундаа чулуу шидэх зэрэг олон үйлдлийг хийжээ. Ингэхдээ тэрбээр консулын ажилтнуудыг “буудна, ална, амлаж байна” гэж хашхирч байсан гэнэ. Дээрх үйлдлийн улмаас Ерөнхий консулын газарын барилга хаалга, цонх, ажилтнуудын машин эвдэрч сүйдсэн байна. Дөнгөж өчигдрөөс эхлэн Нью-Йорк хотын цагдаагийн газар ОХУ-н Ерөнхий консулын гарыг хамгаалалтыг чангатгажээ. Чулуу шидэгч одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа аж. Мөн аль улсын иргэн нь ч тодорхой бус аж. Ямар ч байсан англи хэлээр хашхирч байсан гэнэ.