АНУ-ын Ардчилсан нам Мягмар гарагт болсон нэгдсэн чуулганаараа Жозеф Байденийг ирэх арван нэгдүгээр сард болох тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр албан ёсоор баталжээ. Цар тахлын улмаас чуулган хэлбэрээр явагдсан аж. АНУ-ын муж болон хийлийн чандад дахь намын төлөөлөгчид Байдены төлөө юу эсвэл сенатч Берни Сандерсийг дэмжих үү гэдгээ цахимаар мэдэгдсэн байна. Вермонт мужаас сонгогдсон сенатч Берни Сандерс нь Байдены нэг намын гол өрсөлдөгч байсан боловч дөрөвдүгээр сард сунгаанаас гарсан юм. Байден Хойд Каролинагийн төлөөлөгчид шийдвэрээ зарласны дараа шаардлагатай хамгийн бага саналын босгыг (2374) давсан байна. Нийтдээ Байден 3550 гаруй санал, Сандерс 1150 гаруй төлөөлөгчийн санал авчээ.