Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ОХУ-д гаргаж авсан коронавирусийн эсрэг вакциныг эх орондоо хамгийн түрүүнд өөр дээрээ туршихад бэлэн байгаагаа өчигдөр болсон хэвлэлийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Ерөнхийлөгчийн хэлснээр хэрэв дээрх бэлдмэл үр дүнтэй нь батлагдах юм бол Засгийн газар ОХУ-ын эрх баригчидтай вакцины асуудлаар ярилцах аж. "Энэ асуудал бидний хувьд маш их чухал гэдэгт эргэлзээ төрүүлэхгүйн тулд би хамгийн түрүүнд вакциныг хийлгэхэд бэлэн байна" гэж Обрадор хэлжээ. Ингэхдээ Мексикийн эрх баригчид вакцины үр нөлөөг төдийгүй хүн амд хүртээмжтэй байдлыг хангах ёстойг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Өмнө нь Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Оросын вакциныг баталгаатай аюулгүйг мэргэжилтнүүд баталсны дараа тариулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Филиппин улсын төрийн тэргүүн Ридриго Дутерте ч ялгаагүй тус вакциныг хамгийн түрүүнд өөрөө дээрээ туршина гэдгээ хэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-нд тус улсын коронавирусийн эсрэг анхны вакциныг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдсэн бөгөөд түүний охидын нэг нь өөр дээрээ туршсан тухай ярьсан билээ. Үүний зэрэгцээ АНУ-д тус вакциныг аюулгүй байдалд эргэлзэж, эм үйлдвэрлэдэг компаниуд нь бэлдмэлийн чанар одоогоор тодорхойгүй байгаа гэж үзэн бүртгэх хугацааг хойшлуулахыг уриалжээ.