Дубайн нисэх онгоцны буудал дээр коронавирусийг илрүүлэхээр үнэрч нохойг ашиглаж байгаа тухай “Travel and Leisure” сонин мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр ноход коронавирусийн халдвартай зорчигчдыг үнэртэж илрүүлэх үүрэгтэй бөгөөд туршилтын хугацаанд эл ажил 92 хувийн үр дүнтэй байжээ. Нохойг коронавирусийн халдвартай хүмүүсийг илрүүлж сургахад удаан хугацаа шаардагдахаас гадна тусгай төхөөрөмж, лаборатори, мөн сэжигтэй хүний хөлсийг ашигладаг байсан гэнэ. Дубайн нисэх буудал коронавирусийн халдвартай хүмүүсийг илрүүлэхэд нохой ашиглах болсон анхны буудал болжээ. Ноход зорчигчид руу ойртохгүй, алсын зайнаас ажиллах юм байна.