Өчигдөр буюу Ням гарагт Беларусийн нийслэл Минск хотод тус улсын түүхэнд байгаагүй томоохон жагсаал цуглаан болжээ. Хоёр сая орчим оршин суугчтай Минск хотод 100 гаруй мянган хүн жагсаж энэ сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн бол 65 мянган хүн Ерөнхийлөгч Лукошенког дэмжиж Беларусийн засгийн газрын ордны өмнө цугларчээ. Энэ сонгуулиар 1994 оноос хойш Беларусийг тасралтгүй захирсан ерөнхийлөгч Александр Лукашенко 86%-ийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсон юм. Тэрбээр дэмжигчдийнхээ өмнө гарч үг хэлсэн байна. Тэрбээр 80-аас дээш хувийн саналыг хуурамчаар хийх боломжгүй тул сонгууль болсон гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч сөрөг хүчний шаардаж буй дахин сонгууль нь тус улсыг “намагт” живүүлэн эргэж хэзээ ч гарч чадахгүйг анхааруулав. Лукашенко хэлэхдээ хэрэв хэн нэгэн Беларусийг “өгөхийг” санаархаж байгаа бол тэрбээр “үхсэн” ч үүнийг зөвшөөрөхгүй гэжээ. Харин хэрэв беларусьчууд шинэчлэлийг хүсч байгаа бол эрх баригчид түүнийг маргаашаас нь эхлүүлнэ. Тэд намайг “Зайл” гэж байна. Энэ бол асуудал биш. Гэхдээ тэд биднийг болон бидний үр хүүхдийг алж, дээрэмдэх болно! Үүнийг санан яваарай "гэж Ерөнхийлөгч хэлжээ. Тэрбээр мөн НАТО-ийн цэргийн хүч Беларусийн “үүдэн тулж ирээд араа шүдээ тачигнуулж” байна, харин сөрөг хүчнийхнийг хэдийнээ гаднын хүмүүс удирдаж байгааг тэмдэглэжээ. Үгийнхээ төгсгөлд Беларусийн удирдагч “Та нар маш их баярлалаа. Би амьдралдаа анх удаа өвдөг сөхөрч байна. Та нар үүнийг хүртэх ёстой” гээд дэмжигчдийнхээ өмнө өвдөг сөхрөн суужээ.
Энэ удаагийн сөрөг хүчний жагсаал цуглаанд дээр ямар нэгэн мөргөлдөөн, баривчилгаа явагдаагүй байна.