Хичээл эхлэхтэй холбоотойгоор сурагчдын сургуулийн автобус болон хичээлийн хуваарийн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн онд сургуулийн сурагчдын 40 автобус явуулсан бөгөөд өдөрт 3,000 орчим хүүхэд зорчиж байна гэсэн тооцоолол гарсан.
Энэ долоо хоногт ЕБС-ийн хичээлийн хуваарь гаргах ажил эхэлнэ. Үүний дараа сургуулийн автобусыг хэрхэн явуулах нь тодорхой болно. Эхний ээлжид сургуулийн автобусыг наймдугаар сарын 10-20-ны хооронд тээврийн үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулна" гэлээ.