Өчигдөр буюу Пүрэв гарагт Израиль болон АНЭУ дипломат харилцаа тогтоох түүхэн хэлэлцээрт хүрчээ. Израиль улс Иордан голын Баруун эргийн зарим хэсгийг улс орондоо нэгтгэх маргаантай төлөвлөгөөгөө зогсоосны үндсэн дээр уг тохиролцоонд хүрсэн байна. Израиль нь өнөөг хүртэл Персийн булангийн Арабын орнуудтай дипломат харилцаагүй байсан юм. Гэхдээ нэгтгэх үйл явц бүрэн зогсохгүй хэвээр байна гэдгийг Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нятаньяху онцолсон байна. Уг үйл явдал Палестины эрх баригчдад гэнэтийн цохилт болжээ. Учир нь Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ, уг хэлэлцээрийг "урвасан үйлдэл" хэмээн үзэж байгаа илэрхийлээд, тус улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн байна. Түүнчлэн Ираны зүгээс ч уг гэрээг таашаахгүй байгаагаа илэрхийлжээ.