ОХУ-д хөгжүүлсэн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь шатны эмнэлзүйн туршилтыг Филиппинд явуулах болжээ. Энэ тухай Филиппиний Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснийг ТAСС агентлаг уламжлав. Вакцины туршилт 2021 оны гуравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сар гэхэд Филиппиний эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний хяналтын газраас гэрчилгээ авахаар төлөвлөжээ. Энэ сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улс коронавирусийн эсрэг анхны вакциныг улсын бүртгэлд бүртгэсэн тухай зарласан бөгөөд тэр өдөр нь Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тус вакциныг хамгийн түрүүнд өөр дээрээ туршина хэмээн мэдэгдсэн юм.