Энэ сарын 4-нд Ливаны нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохиролын хэмжээ 15 тэмбум долларыг давсан тухай гэж тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун Испанийн хаан IV Филипптэй утсаар ярихдаа мэдэгджээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв. “Урьдчилсан үнэлгээгээр Ливаны амссан хохирол 15 тэрбум долларыг давж байна” гэж Ливаны төрийн тэргүүн онцолжээ. Өмнө нь Бейрут хотын захирагч Марван Аббудын мэдэгдснээр тус хотын дөрвөн мянга орчим барилга багууламж бүрэн болон хэсэгчлэн сүйтсэн тул сэргээн босгоход 12-15 тэрбум доллар шаардлагатай аж. Дэлбэрэлт хотын боомтын агуулахад зургаан жилийн туршид хадгалагдаж байсан аммонийн нитрат гэх тэсрэх бодист оч үсэрснээс болсон аж. Их Британийн Шеффилд их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлбэрэлтийн хүч дэлхийн II дайны төгсгөлд Японы Хиросима хотод хаясан атомын бөмбөгний аравны нэгтэй тэнцэхүйц хүчтэй байсан бөгөөд хөрш зэргэлдээх Кипр улсад ч мэдрэгджээ.