Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийг гардууллаа.
Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3287 ширхэг зөөврийн компьютерийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгохоор болсон.
Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжийн эдгээр компьютерийг ерөнхий боловсролын 658 сургуулийн 1098, сургуулийн өмнөх боловсролын 885 байгууллагын 2189 багшид хуваарилах юм.