АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Жозеф Байден сенатын гишүүн Камала Харрисыг дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэхээр болсон тухайгаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. “Сунгаанд хамтран оролцох хүнээрээ энгийн иргэдийг хамгаалагч, хамгийн нэр хүндтэй төрийн албан хаагчдын нэг Камала Харрисыг сонгосон гэдгээ мэдэгдэхэд таатай байна” хэмээн тэрбээр бичсэн байна. Сенатын гишүүн Камала Харрис нь өдгөө 55 настай бөгөөд 2010-2017 онуудад Калифорни мужийн ерөнхий прокуророор ажиллаж байжээ. Хэрэв Жозеф Байден ирэх 11 сард болох сонгуулиар ялалт байгуулбал Кара Харрис нь АНУ-ын анхны хар арьст эмэгтэй дэд ерөнхийлөгч болох аж.