ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охин коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн тухай төрийн тэргүүн өөрөө мэдэгдлээ гэж РИА Новости мэдээлэв. "Охидуудын маань нэг энэ вакциныг хийлгэсэн. Энэ утгаараа тэрээр туршилтад орсон"гэж Путин Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзах үеэр хэлжээ. Тэрбээр “вакцин хийсний дараа охин 38 хэм хүртэл халуурч байгаад маргааш нь халуун нь буурч 37 хэм болсон. Тэгээд л болсон" гэсэн байна. Мөн ерөнхийлөгч эл уулзалтынхаа үеэр ОХУ Cоvid-19 вирусийн эсрэг анхны вакциныг улсын бүртгэлд бүртгэснийг зарлаад энэ утгаараа дэлхийд анхны орон боллоо хэмээн цохон тэмдэглэжээ. Тус вакцин үр нөлөө өндөр, аюулгүй гэдгээ харуулсан гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мөн мэдэгджээ.