Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн Ням гарагийн /2020.08.09/ үдээс хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа Беларусийн хэд хэдэн хотуудад ард иргэд эл дүнд итгэхгүй байгаагаа илэрхийлэн гудамжинд гарч жагссан юм. Цагдаа нар жагсагчдыг хүчээр тараах гэсний улмаас мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдалд шилжсэн аж. Маргааш өдөр нь Беларусийн Дотоод хэргийн яам нөхцөл байдлыг хяналтдаа авсан тухай мэдэгдсэн ч Минск хотын зарим дүүргүүдэд эсэргүүцэл үргэлжилсээр байв. Наймдугаар сарын 11-нд Минскийн оршин суугчид дахин гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. BBC агентлагийн сэтгүүлчийн газар дээр нь сурвалжлан хүргэсэн мэдээллээр энэ өдөр
-Хууль хүчнийхэн жагсаалыг тараахын тулд маш хэрцгий арга хэмжээ авч байв. Тэд дуут гранат ашиглаж, резинэн сумтай буугаар буудан, бороохойдож байсны улмаас нэг хүн нас барж, олон арван хүн гэмтжээ.
-Маш олон хүмүүсийг баривчлан ачиж байгаа аж. Гудамжаар зүгээр явж байгаа эрэгтэй хүн болгоныг баривчилж байна
-Ерөнхийлөгчид нэр дэвшсэн сөрөг хүчний удирдагч Елена Тихановская Литви улс руу дүрвэжээ. Тэрбээр дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн тухайгаа видеогоор мэдэгдсэн байна. Өмнө тэрбээр Беларусийн телевизийн сувгаар иргэдэд хандан эсэргүүцлээ зогсоохыг уриалсан юм. Сөрөг хүчнийхнийхний үзэж бугаар тэрбээр ул уриалгаа цаасан дээрээс түгдчин уншсан нь албадлагаар хийсэн бөгөөд эл бичлэгийг Беларусийн Сонгуулийн ерөнхий хороон дээр хийсэн аж.
- Үймээний үеэр олон сэтгүүлчид халдлагад өртсөн байна. Цагдаа нар тэднийг бороохойдон, зургийн аппарат, камеруудыг нь хураан авч эвдэж байв. Зарим гадаадын сэтгүүлчдийг Беларусиас албадан гаргажээ.
-Хүмүүс гудамжинд хаалт барихыг оролдож байсан ч ОМОН (Цагдаагийн онцгой отряд) бүгдийн нурааж байв.
-Замын цагдаа нар хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслүүдийг зогсоож хүмүүсийг машинаас гарган газар хэвтүүлж, бороохойдож байна.
-Хууль сахиулагчдын эдгээр харгис үйлдлүүдийг орон сууцны тагтан дээрээсээ харсан хүмүүс “болиоч”, “фашистууд” гэж хашхирахад тэдэн руу буудаж байлаа.
- Олон нийтийн сүлжээгээр орцонд нуугдсан хүмүүсийг барихын тулд орцын хаалгыг эвдэж байгаа байгаа мөн бутанд нуугдсан хэдэн залуусыг гаргаж ирээд өвдөглүүлэн резинэн буугаар буудаж байгаа бичлэгүүд таржээ.
- Энэ бүх үйл явдлын сурвалжилж байсан олон сэтгүүл ч гэсэн халдлагад өртсөн байна. Цагдаа нар тэднийг бороохойдон, зургийн аппарат, камеруудыг нь хураан авч эвдэж байв. Зарим гадаадын сэтгүүлчдийг Беларусиас албадан гаргажээ.
Human Rights Watch хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү энгийн иргэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн биед халдсан, тэдний эсрэг хүч хэрэглэсэн үйлдлийг мөрдөн шалгахыг НҮБ-ын дэргэдэх Беларусийн тусгай илтгэгчид хандан уриалжээ. Мөн хүч хэрэглэхээ зогсоон, иргэдийн үндсэн эрхийг хүндэтгэхийг Беларусийн цагдаагийнханд хандан уриалсан байна. Түүнчлэн Европын Холбоо Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга сонгууль болсон гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. “Бид Беларусийн эрх баригчдын гаргасан үйлдлийг судалж, Беларусьтай өрнүүлдэг харилцаагаа дахин үнэлж тэр дундаа хүч хэрэглэсэн, баривчилсан, сонгуулийн дүнг хуурамчаар гаргасан гэж үзэж буй этгээдүүдийн эсрэг зохих арга хэмжээг нь авах болно” хэмээн баримт бичигт мөн тэмдэглэжээ.