БНХАУ-ын дарга Ши Жинпин өөрийн улсын иргэдийг хоол хүнсний хэрэглээндээ үрэлгэн ханддагаа зогсоож, ариг гамтай хэрэглэхийг уриалжээ. Энэ талаар “Синхуа” агентлаг мэдээлэв.“Хэдийгээр бид жилээс жилд их ургац хураадаг ч гэсэн хүнсний аюулгүй байдалд ухамсартай хандах хэрэгтэй" гэж Хятадын удирдагч тэмдэглэхдээ хэт үрэлгэн идэж уух болсон зуршлыг “айдас төрүүлэм бас харамсмаар” хэмээжээ. Үүний зэрэгцээ хууль эрх зүйн орчин болон хяналтыг бэхжүүлэхээс гадна хүнсний гамгүй зардалтай тэмцэх урт хугацааны механизмыг бий болгох шаардлагатай байгааг Ши Жинпин цохон тэмдэглэжээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар Хятадын удирдагч өмнө нь гэсэн хүнсний хэрэглээндээ хэмнэлттэй байхыг удаа дараа уриалж, мөн хүнсний үрэлгэн хэрэглээг эрс шүүмжилж байсан аж.