Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Үүнийг их, дээд сургуулиуд хэрэгжүүлж байгаа, эсэхийг ээс тодруулахад “Монгол Улсын боловсролын тухай хуульд заасны дагуу бүх шатны боловсролын байгууллагын Удирдах зөвлөл сургалтын төлбөр болон дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох ёстой байдаг. Сургалтын төлбөр, хураамжийг суралцагч, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид, гэр бүлд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулан улирлаар болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөх зохицуулалт хийж, их, дээд сургуулийн төлбөрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй, нэмэхгүй байх чиглэл өгсөн” гэв.
Түүнчлэн коронавируст халдварын үед хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан БШУЯ нь Сангийн яам, ЭМЯ, МХЕГ, ОБЕГ болон холбогдох бусад байгууллагатай хамтран их дээд сургууль, коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах журам хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Бэлтгэсэн: А.Номундарь