Нигерийн баруун өмнөд хэсэгт оршдог Тиллабери мужид үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж найман хүн, түүний дотор Францын зургаан жуулчны аминд хүрчээ. Нигерийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр Ням гарагийн үдээс хойш мотоциклтой бүлэг этгээдүүд Куре дархан цаазат газарт явж байсан жуулчдын автомашин руу дайрчээ. Уг машин Францын төрийн бус байгууллагад харьяалагддаг байсан бөгөөд дотор нь сууж явсан Францын зургаан жуулчин, орон нутгийн нэг хөтөч мөн нэг жолооч нас барсан нь тогтоогдсон байна. Хэрэг гарсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нигерийн удирдагч Махамад Исуфуфутай утсаар ярьж болсон хэргийн шалтгааныг тодруулахад бүхий л хүчин чармайлтаа гаргахаар тохиролцжээ.