Цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн 3-4 настнуудын 40 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулж теле хичээл заах болсныг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Өдгөө хичээлийг боловсруулж буй бөгөөд энэ сарын сүүлчээр бэлэн болгох юм байна. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын 50 шахам хувийг цахимаар явуулсан. Үүнтэй холбоотойгоор өмнөх ангид судалсан мэдлэгийг бататгаж, нөхөх хичээлийг ирэх есдүгээр сарын турш сурагчдад заахаар болжээ. Бататгах хичээлийн хөтөлбөрийг Боловсролын хүрээлэнгийнхэн боловсруулж сургуулиудад хүргүүлэх аж. Ташрамд дурдахад, улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөр өнгөөр энэ онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн дөрвөн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв барихаар төлөвлөжээ. Эдгээр ажлын гүйцэтгэл өдгөө 53 хувьтай гэнэ.