Хятадад хачгаар дамждаг SFTS вирусийн халдвар дэгдэж буй талаар Global Times мэдээлжээ. Вирусийн улмаас 7 хүн нас барж 60 хүн халдвар авсан байна. SFTS вирусийг 2011 онд илрүүлжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр вирус хачигт хазуулж халдвар авсан хүн цус, салстаар бусад хүмүүст халдвар тараах боломжтой аж. Энэ оны эхний хагаст Хятадын Зянсу мужид 37 хүн уг вирусийн халдвар авч, хожим Аньхуй мужийн 23 оршин суугч SFTS-ээр оношлогдсон байна.