АНУ-ын Сенат Хятадын “TikTok” апликейшныг төрийн байгууллагуудад ашиглахыг хориглосон хуулийн төслийн санал нэгтэйгээр баталжээ. Энэ тухай Fox News суваг мэдээлэв. Хууль тогтоогчдын үзэж буйгаар Хятадын TikTok апликейшн нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байгаа аж. Уг апликейшны эзэмшигч Buty Dance компани Америкийн иргэдийн мэдээллийг цуглуулдаг бөгөөд үүнийгээ АНУ-ын эсрэг цахим халдлагад ашиглах болзошгүй гэж үзсэн байна.