Европын комисс Бейрут хотод болсон дэлбэрэлтийн үр дагаврыг давахад зориулж 33 сая еврог Ливан улсад олгохоор болсон тухай тус комиссын тэргүүн Урсула фон дер Ляейн Ливаны Ерөнхий сайд Хасан Диабтай утсаар ярьсны дүнд мэдэгджээ. "Яаралтай хэрэгцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж, нэн чухал дэд бүтцийг хамгаалах ажилд зориулж Европын комисс 33 сая гаруй еврог олгож байна” хэмээн мэдэгдэлд бичжээ. Мөн тус мэдэгдэлд хүмүүнлэгийн хэрэгцээг үнэлэхээс хамааран Европын Комисс Ливанд цаашдын дэмжлэг үзүүлэх асуудлыг авч үзэх тухай дурдсан байна. Түүнчлэн хохирлын хэмжээг үнэлэх, химийн аюултай бодистой хандахад тусламж үзүүлэх шинжээчдийг дайчлах, тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн ач холбогдлыг Фон Дер Ляйен онцлон тэмдэглэжээ.