АНУ-ын эрх баригчид сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан завдаж буй этгээдийн тухай мэдээлэлд 10 хүртэлх сая ам.долларын шан амлажээ. “АНУ-ын сонгуульд гадаадын засгийн газрын заавраар оролцож буй аливаа этгээдийн хувийн мэдээлэл, байршлыг нь олж тогтооход тус болох мэдээлэлд Төрийн департаментын “Rewards for Justice” хөтөлбөрөөс 10 сая хүртэлх ам.долларыг санал болгож байна” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ. "Rewards for Justice” хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департамент 1984 оноос хойш хэрэгжүүлж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд террористуудыг барих, террорист халдлагуудыг зогсооход туслах мэдээлэлд шан олгодог юм байна.