Өчигдөр буюу Мягмар гарагт /2020.08.04/ Ливаны нийслэл Бейрут хотын боомтын ойролцоо маш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 70 гаруй хүн амь үрэгдэж, 3,7 мянган хүн шархаджээ. Дэлбэрэлтийн хүч 4,5 магнитуудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилт үүсгэсэн бөгөөд гэрчүүд атомын бөмбөг дэлбэрсэнтэй зүйрлээ байна. Бейрут хотын эмнэлэг ачааллаа дийлэхээ больж тус улсын Эрүүлийг хамгаалах яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж хүсжээ. Дэлбэрэлтэд хэд хэдэн элчин сайдын яамны барилга байшин сүйдсэнээс гадна ОХУ, Казахстан, Бельги зэрэг улсын элчин сайдын яамны хэд хэдэн ажилтан нар мөн НҮБ-ын түр хүчний командлалын албан хаагчид шархаджээ. Дэлбэрэлтийн шатгааныг одоогоор тодруулаагүй байна.